Сургалт


Статистикийн шинжлэх ухааны үүсэл, хөгжил
            Статистикийн мэдээлэл цуглуулах үйл ажиллагаа нь өнө эртний үед үндсэн сууриа тавьсан, олон зууны түүхтэй билээ. Хүн төрлөхтний түүхэнд төр улсууд бий болсон цагаас тоо мэдээлэл цуглуулах, нэгтгэн дүгнэх шаардлага, хэрэгцээ урган гарсан байдаг. Эртний улсууд газар, нутаг, хүн ам, мал, хөрөнгийнхөө талаар тоо мэдээ цуглуулж, төр, аж ахуй, цэрэг дайны үйл хэрэгтээ өргөн ашиглаж байжээ.
            Жишээ нь: Манай эртний өмнөх 5000 жилийн тэртээгээс эртний Хятадад хүн амаа тоолж байсан тухай, МЭӨ 2200 оноос Эртний Вавилон, Египет, Римд мөн цэрэг дайны зориулалтаар хүн ам, эд хөрөнгийн бүртгэл хийдэг байсан тухай түүхэнд тэмдэглэгдсэн байдаг.
            Капитализм хөгжихийн хэрээр нийгмийн үйлдвэрлэл, өмчийн харилцаа , худалдааны тогтолцоо, олон улсын харилцаа өргөжиж ирсэн нь бүртгэл, Статистикийн шинжлэх ухааныг бий болгоход түлхэц болжээ. Ялангуяа Европ анхны төвлөрсөн улсууд бий болж, таваар мөнгөний харилцаа хөгжин, байглийн шинжилэлд олон тооны нээлт хийгдэн зэрэг нь статистикийн практик үйл ажиллагаа бие даасан шинжилэх ухаан болж хувирахад томоохон түлхэц болсон байна.
Германы эрдэмтэн, гүн ухаан болон эрх зүйн профессор Г.Ахенваль “статистик”        гэсэн үгийг “статус” гэсэн латин үгнээс гаралтай гэж үзэж байсан ба статистик нь “Улс судлал” гэсэн үгний утгаар 1746 онд анх удаан дараа нь Геттингений их сургуульд мөн нэрээр шинэ хичээл болон заагдаж эхэлжээ.

            Орчин үед “статистик” гэсэн нэр томъёог дэлхий нийтээрээ гурван утгаар ойлгож, хэрэглэж байна.
            Нэгдүгээрт:  Нийгэм, эдийн зэсгийн хөгжилийн талаарх тоон мэдээг цуглуулан, боловсруулж шинжилгээ хийхэд чиглэгдсэн хүмүүсийн үйл ажиллагааны салбар гэж ойлгож байна.
            Хоёрдугаарт: Статистикийн практикт ашиглагдах онол, арга, техникүүдийг боловсруулдаг шинжлэх ухаан гэж үзсэн байна.
            Гуравдугаарт: Аливаа тоо мэдээ, үүний дотор статистикийн эмхтгэл, лавлах, тогтмол хэвлэлүүдэд гардаг тоо мэдээллийг “статистик” гэж нэрлэж заншжээ.
            XVII зууны дунд үеэс статистик нь бие даасан шинжлэх ухаан болж хөгжихдөө Германд “Дүрслэн бичих сургууль”, харин Англид “Улс төрийн арифметикийн сургууль” нэртэйгээр хоёр үндсэн урсгалаар үүсэн бий болсон байна.

            “Улс, орны дурсгалт зүйл ”-ийн тухай тэмдэглэн бичих нь статистикийн зорилго гэж дүрслэн бичих чиглэлийн урсгалынхаа төлөөлөгчид болох Германы эрдэмтэн Г.Конринг (1606-1681), Г.Ахенвальд (1719-1772) нар гэж байлаа. “Улс, орны дурсгалт зүйл” гэдэгт газар нутаг, төрийн байгуулалт, хүн ам, шашин, гадаад бодлого гэх мэт зүйлийг оруулж байжээ. Германы дүрслэн бичих сургууль нь дараах чиглэлийг баримталж байв. Үүнд:
1.      Улс орны байдлыг системчилж бичих
2.      Дүрслэн бичих онолыг бий болгож, тодорхой дэс дараалал, схемийг боловсруулах
3.      Дүрслэн бичихдээ зөвхөн үгээрл бичиж, тэмдэглэн, ямар ч тоо баримт ашиглагдахгүй.
            Английн улс төрийн арифметикийн сургуулийнхан гол нь тоо, баримтыг ашиглан нийгмийн үзэгдлийг судлах зорилго тавьж байв. Дүрслэн бичих чиглэлийнхнээс ялгаатай тал нь гэвэл, математик чиглэлийн төлөөлөгчид нь янз бүрийн тооцооны тусламжтайгаар эдийн засгийн үзэгдлүүдийн хоорондын холбоо, хамаарал, зүй тогтолцоог илэрхийлэх зорилго тавьж байсан. Энэхүү урсаглын томоохон төлөөлөгч нь К.Марксын нэрлэснээр “статистикийг зохион бүтээгч”  У.Петти (1623-1687) юм. Тиймээс статистикийн арга зүйг боловсруулах, статистикийн онолыг бий болгоход Английн сургууль асар их үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг.  Энэ урсгал нь статистикийн шинжлэх ухааны хөгжилд цоо шинэ үеийг авчирсан бөгөөд зүэгдэл юмсыг дүрслэн бичихээс халиад үзэгдэх юмсыг хэмжиж, судалж, түүний цаашдын чиг хандлагыг тодорхойлох чиглэл рүү илүү хөгжиснөөр чухал ач холбогдолтойд тооцогддно. Улс төрийн арифметикчид статистикийн үндсэн зорилгыг нийгмийн олон талт үзэгдлийг судлах гэж ойлгож статистикийн судалгаанд их тооны хуулийг харгалзан үзэх ёстой гэж үзэж байжээ.
XIX зууны эхны хагаст статистикийн шинжлэх ухааны гурав дахь чиглал болох математик статистик үүсэн хөгжиж эхэлсэн байна. Энэхүү чиглэлд Бильгийн статистикч А.Кетле (1796-1874) онцгой хувь нэмэр оруулж, дундаж хэмжигдэхүүний  тухай сургаалаараа статистикийн шинжлэх ухааныг үлэмж хөгжүүлсэн байна. А.Кетле үзэгдэл юмсыг мөн чанарыг таних мэдэхдээ олон мянган тохиолдол үзэгдэлийг судлан, түүний статистик зүй тогтлыг илрүүлэх боломжтой гэсэн үзэл санааг дэвшүүлсэн. Улмаар математик статистикийн чиглэл нь Английн эрдэмтэн Ф.Гальтон (1822-1911), К.Пирсон (1857-1936) нарын оролцоотойгоор улам бүр хөгжин цэцгэлсэн бөгөөд эдгээр эрдэмтэд нь ялангуяа корреляцийн онолын хөгжилд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулсан.
            Статистикийн шинжилэх ухааны хөгжилд Оросын эрдэмтэд чухал үүрэг гүйцтгэсэн. Тэдгээрийн дотроос Э.Ю.Янсон (1835-1893), А.И.Чупров (1842-1908), Н.А.Каблуков (1849-1919) нарыг нэрлэж болно. Ялангуяа Математикийн статистикийн хөгжилд П.П.Чебышев (1821-1894), А.А.Маков, (1856-1922), А.М.Ляпунов (1857-1919) зэрэг Оросын математикчид чухал нөлөө үзүүлсэн байдаг.
            XX зуунд статистикийн салбар дахь хамгийн нэрд гарсан эрдэмтэн Р.Фишер (1890-1962) зүй ёсоор тооцогддог.
            Статистикийн шинжлэх ухааны хамгийн гол онцлог нийгэм, эдийн засгийн үзэгдэл, юмсын тодорхой нэг тохиолдол, тэдгээрийн хамаарах бүхэл бүтэн олонлогын талаар мэдээллыг цуглуулж судлахад оршдог. Харин статистикийн судалгааны гол зорилго нь үзэгдэл юмсын нийтлэг шинж чанарыг статистик үзүүлэлтээр илэрхийлж түүний зүй тогтолыг илэрхийлэхэд оршино.

Статистикийн шинжлэх ухааны судлах, арга зүй
            Статистикийн шинжлэх ухааны үндсэн судлагдахуун нь нийгэм эдийн засгийн түгээмэл үзэгдлүүдийн тооны талыг чанарын агуулагтайгаар нь нягт холбоотойгоор тодорхой орон зай цаг хугацааны нөхцөлд судлахад оршино.
            Нийгэм, эдийн засгийн амьдрал маш өргөн хүрээг хамарсан олон талт үзэгдлүүд илэрч байдаг. Жишээ нь: Эдийн засгийн салбарт төрөл бүрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний, үйлдвэрлэл, тэдгээрийн хэрэглээ, хөрөнгийн хуримтлал, экспорт, импортын үйл ажиллагаа, хүн ба ачаа тээвэрлэлт гэх мэт маш олон талтай үйл ажиллагаанууд өдөр тутам, цаг мөч тутам явагдаж, тэдгээрийн талаарх  статистик мэдээллийг цуглуулж, боловсруулж нэгтгэн дүн шинжилгээ хийж, улс орны хөгжилын төлөвлөлт, бодлого боловсруулалтанд ашигладаг. Нийгмийн амьдралд ядуурал, ажилгүйдэл, хүн амын өвчлөлт, боловсрол, орон сууцны нөхцөл байдал, хангамж зэрэг олон үзэгдлийг судлаж болно. Математик статистикийг үндэслэгчийн нэг болох Бельгийн статистикч А.Кетле статистикийн тоон үзүүлэлтүүдийн тусламжтайгаар зүй тогтлыг судладаг. Үүнийг нийгмийн физик гэж нэрлэнэ.
Статистикийн шинжилэх ухаан нь бусад шинжлэх ухааны нэгэн адил өөрын гэсэн тулгуур ойлголт, ухагдахуунуудтай. Үүнд: статистикийн олонлогын нэгж, шинж тэмдэг хазайлт, варианц, статистикийн үзүүлэлт, түүний систем, статистикийн зүй тогтол гэх мэт орно.
Статистик судалгааны обект болж байгаа, тодорхой шинж чанарыг агуулсан  цаг хугацаа орон зайны хязгаарт байгаа олон тооны нэгжүүдээс бүрдсэн тодорхой бүлгийг статистикийн олонлог гэнэ. Статистикийн олонлогы хамгийн түгээмэл жишээ нь хүн ам юм. Аливаа улсын хүн ам статистик судалгааны объект болж, байнга судлаж ирсэн. Үүний нэгэн адил өрх, аж ахуй нэгжүүд нь мөн статистикийн олонлог болдог. 
Статистикийн олонлогын нэгж гэдэг нь тухайн олонлогыг бүрдүүлж байгаа нэгжүүд юм. Тухайлбал хүн амын хувьд тодорхой бие хүмүүс энэхүү олонлогыг бүрдүүлдэг учираас түүний нэгж болно. Аж  ахуй нэгжийн хувьд тодорхой нэг компани энэхүү олонлогийн нэгж болно.  Статистикийн олонлог нь заавал олон тооны нэгжээс бүрдсэн байх албагүй. Жишээ  нь 8-10 нэгжээс бүрдсэн байж болно.
Статистикийн шинжилэх ухааны нь нийгэм, эдийн засгын үзэгдэл, юмсыг судлахдаа тэдгээрийн тодорхой шинж тэмдэгийг онцлог, түүнд тулгуурлан судагдаг.  Статистикт судлагдаж байгаа юмс үзэгдлийн мөн чанар, төрх байдлыг харуулсан нийтлэг шинж чанартай гол онцолгыг шинж тэмдэг гэнэ.  Статистикийн нь эдгээр шиэж тэмдэгийг тоон хэмжигдэхүүнд оруулах, эсвэл чанарын үзүүлэлтээр илэрхийлэхийг зоридог. Өөрөөр хэлбэл, шинж тэмдэг нь тоо болон чанарын хэмжигдэхүүнээр илэрхийлэгддэг. Чанарын шинж тэмдэгүүдийг тоогоор илэрхийлэх боломжгүй байдаг. Жишээлбэл, хүн амын боловсролын түвшин тоогоор бус харин сургуулийн өмнөх, бага, дунд, техникийн болон тусгай мэрэгжилийн, дээд боловсрол гэсэн чанарын бүлгээр ангилан үздэг.
Тоогоор хэмжигддэг шинж тэмдэг нь дотроо дисерет (тасралттай) болон үргэлжилсэн (тасралтгүй) гэсэн 2 төрөлд хуваагддаг. Шинж тэмдэгийн тоон утга тодорхой олонлогийн дотор өөр өөр утагтай байх нь элбэг бөгөөд тэрхүү ялгааг  хэлбэлзэл  гэнэ. Хэлбэлзэл нь тодорхойн тоо хязгаарын дотор байдаг. Үзэгдэл, юмсын шинж тэмдгийг тоон хэмжээст шилжүүлж, чанарыг илэрхийлэхдээ статистикийн олон тооны үзүүлэлтүүдийг ашигладаг.
Статистикийн үзүүлэлт гэдэг нь судлагдаж буй юмс, үзэгдлийн шинэ чанарын тоон болон чанарын үнэлгээ юм. Өөрөөр хэлбэл, статистик үзүүлэлтүүдийн тусламжтайгаар судлагдаж байгаа үзэгдлүүдийн цар хэмжээ, тэдгээрийн харилцан уяалдаа хамаарал, өөрчлөлт хөгжилийн зүй тогтлыг илэрхийлдэг. Статистикийн зүй тогтол гэдэг нь нийгэм, эдийн засгийн үзэгдэл, юмсын тогтвортой давтагддаг буюу өөрчилөгддөг үзэгдлүүдийг ойлгодог. Жишээлбэл: хүн ам зүйн олон жилийн судалгааны дүнд дүнд хаана амвдарч байгаа болон ямар үндэстнээс үл хамааран шинээр төрж байгаа хүүхдүүдийн хүйсийн харьцаа 100 охинд 104-106 хүү байдаг байна. Энэ бол тогтвортой ажиглагддаг зүй тогтол ажээ.
Статистик нь судлагдаж байгаа тодорхой юмс, үзэгдлийн шинж тэмдэгийг ихэвчлэн олон тооны үзүүлэлтээр илэрхийлэгдэх бөгөөд тэдгээрийг бүхэлд нь үзүүлэлтийн систем гэж нэрлэдэг. Угаасаа эдийн засаг нийгмийн үзэгдлүүд нь олон талтай, нийлмэл, олон хүчин зүйлээс хамааралтай, тал бүрээс нь иж бүрэн судлах шаардлагтай, ихээхэн ярвигтай үзэгдлүүд байдаг учираас олон тооны үзүүлэлтүүд ашигладаг. Жишээлбэл, ядуурал гэдэг нийгмийн үзэгдлийг тоон болон чанарын талаас нь судлахдаа ганц үзүүлэлт ашигладаггүй. Ядуурлыг хэмжихдээ олон улсын түвшинд зэрэгцүүлэх зорилгоор нэг хүн амд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн буюу үндэсны нийт орлого, эсвэл мянганы хөгжилийн зорилтуудад тодорхойлсноор өдөрт нэг ам.доллароос бага орлогтой хүн амын нийт хүн амд эзлэх хувийг үзүүлэлт болгон ашигладаг бол үндэсны хэмжээнд ихэвчлэн үндэсний ядуурлын шугмаас доогуур амьжиргаатай хүн амын нийт хүн амд эзлэх хувиар илэрхийлдэг. Үүний зэрэгцээ ядуурлын гүнзгийрэлт, ядуурлын мэдрэмж зэрэг үзүүлэлтүүдийг ашигладаг.
Статистикийн арга зүй нь статистикийн судалгааны ерөнхий зарчим, арга, тусгай арга баримтуудын нэгдлээр тодорхойлогдоно. Статистикийн судалгааны ерөнхий зарчимууд нь нийгэм, эдийн засгийн онол болон философийн танин мэдэхүйн диалектик арга барил дээр үндэслэнэ. Ийнхүү танин мэдэхүй тал нь статистикийн шинжлэх ухааны онолын үндэс болдог.
Нийгэм эдийн засгийн онолын үндэслэлүүд нь статистик судалгааны урьдчилсан гол нөхцлийг бүрдүүлдэг. Нийгэм эдийн засгийн юмс, үзэгдлүүдийг онолын хувьд тодорхойлохгүйгээр статистик судалгааны бодит байдлыг хангаж чадахгүй.
Онолын суурь дээр тулгуурласан статистик судалгаа нь гурван үе шатыг дамждаг.
1.      Судлагдаж байгаа юмс, үзэгдлүүдийн нэгж бүрийн талаарх анхны мэдээг бүрдүүлдэг тусгай зохион байгуулалттай явуулдаг ажиглалт нь статистик судалгааны анхны шат болдог. Жишээлбэл. Хүн амын тооллогын үед улс орны бүх хүнийг маш нарийн боловсруулсан хөтөлбөрийн дагуу бүртгэдэг.
2.      Ажиглалтаар бүрдүүлсэн мэдээллийг ямар нэг нийтлэг шинж тэмдэгээр нь нэг төрлийн бүлэг, дэд бүлэг болгон хувааж, үр дүнг нь хүснэгт, графикаар харуулах бүлэглэлтийн арга нь статистик судалгааны хоёр дахь шат юм.
3.      Бүлэглэгдсэн ажиглалтын мэдээг хэсэг бүлгээр нь эсвэл бүхэлд нь нэгтгэн, статистик үзүүлэлтийг тодорхойлохыг тоо мэдээний нэгтгэл буюу товчоолол гэж нэрлэдэг. Товчоололын үр дүнд гаргаж авсан статистик үзүүлэлтүүдийг боловсруулж судлагдаж буй юмс, үзэгдлийн байр байдал, түүний хөгжилийн зүй тогтолд үнэлэлт, дүгнэлт өгч, хүснэгт, график хавсарсан бичгэн (тест) хэлбэрээр харуулдаг. Энэ нь статистик судалгааны гурав дахь шат юм.
Тоо мэдээг боловсруулахад нэг төрлийн бүлгүүдийн (дэд бүлэг) онцлогийг харуулсан аналитик үзүүлэлтүүдийг тодорхойлдог. Эдгээр дундаж хэмжигдэхүүн, харьцангуй хэмжигдэхүүн, вариацын болоод индексийн үзүүлэлтүүд хамаарна.
Статистикт нэлээд урт хугацааны туршид математикийн энгийн аргуудыг хэрэглэж ирсэн байдаг. Харин санамсаргүй үйл явцыг онолын үндэстэй судлаж эхэлснээс хойш математик, статистикийн нэг дэд салбар болох “магадлалын онол-математик статистик”-ийн хэрэгцээ, шаардлага  улам өсч, математик аргуудын хэрэглээ улам бүр өсөн нэмэгдсээр ирсэн.
Дээр дурдсанчлан, нийгмийн юмс, үзэгдлийн хөгжлийн зүй тогтол, чиг хандлагыг судлахдаа статистик нь санамсаргүй ба зайлшгүй диалектикийг илэрхийлдэг их тооны хуульд тулгуурладаг. Их тооны хуулийн гол мөн чанар нь хангалттай их тоотой тохиолдлын олонлогийн нэгжүүдийн хийлбэгрийг гарх үед судлагдаж байгаа юмс үзэгдлийн нэгж хоорондын ялгаа нь арилж, ерөнхий дундаж үзүүлэлтээр уг үзэгдлийн нийтлэг шинэ, холбоо уялдаа, ерөнхий зүй тогтол бүхэлдээ илэрдэгт оршино.
Статистикийн аргуудыг ерөнхийд нь боловсруулалтын аргууд ба шинжилгээны аргууд гэж хоёр ангилдаг. Үүнээс улбаалан статистикийн арга техникүүийг дүрслэн тодорхойлох. Статистик (Descriptive statistics ) ба шинжилгээний статистик  (Inferential statistics ) гэж хоёр бүлэгт хуваадаг. Дүрслэн тодорхойлох статистик аргуудад статистик боловсруулалтын энгийн аргууд, тухайлбал, тоо мэдээ цуглуулах, цуглуулсан мэдээгээ цэгцлэн бүртгэх, тархалтын цуваа байгуулах, нэгтгэх, хүснэгт, график хэлбэрээр илэрхийлэх, дундаж үзүүлэлтийг тооцох зэрэг аргууд байдаг. Харин, шинжлгээнийн статистик аргуудад дүрслэн тодорхойлох статистик аргуудаар гарган авсан тоон мэдээлэлд тулгуурлан судлагдаж байгаа олонлогийн гол шинж чанарыг тодорхойлогч үзэгдлүүдийг тооцож, илүү өндөр түшиний статистик аргуудыг хэрэглэн зохих дүн шинжлгээг хийдэг. Энэ шатанд математик статистикийн аргууд болох варианцын цувааны шинжилгээ, корреляци, регрессийн шинжилгээ, индексийн шинжилгээний гэх мэт аргуудыг өргөн ашигладаг.
Орчин үед электрон тооцоолно бодох техник, компьютерийг өргөн хэрэглэх болсонтой холбогдож статистикийн хөгжил дэх математикийн үүрэг улам нэмэгдэж байна. Статистик математик аргуудыг хэрэглэснээр, тооцоолох техникээр гүйцэтгэдэг маш их хэмжээний тооцоог хийхэд зориулж, тоо мэдээг програмчлалын хэлэнд “хөрвүүлэх” стандарт програмуудыг бий болгох боломж бүрддэг. Гэсэн хэдий ч, математикийн нэн төвөгтэй, нарийн аппаратуудыг хэрэглэснээр статистик нь математик болж хувирахгүй бөгөөд, математик нь судалгаа, шинжилгээний арга хэрэгсэл болж хувирдагыг мартаж болохгүй.
Статистикийн шинжлэх ухаан нь бүтцийн хувьд статистикийн ерөнхий онол, эдийн засгийн статистик, бизнесийн статистик, нийгмийн статистик болон салбарын статистик (аж үйлдвэр, хөдөө аж ахуй, тээвэр, холбоо, худалдаа, хүн ам, боловсрол, эрүүл мэнд гэх мэт) гэх мэтичлэн хуваагдана. Статистикийн ерөнхий онол нь эдийн засагч, менежер болон аж ахуй нэгж, байгууллагын удирдах ажилтан мэрэгжлийн хувьд зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг, чадварыг бүрдүүлэхийн тулд судлавал зохих шинжлэх ухааны салбар мөн.
Монгол улсад статистикийн шинжлэх ухаан, практикт үйл ажиллагаа хөгжсөн түүх
Эртний төр улсаа төвхнүүлж ирсэн, төрт ёсны нэн эртний баялаг уламжлалтай монголчуудын хувьд статистикийн практик үйл ажиллагаа өнө эртний улбаатай болох нь түүхийн эх сурвалжуудаар нотлогдсоор байна. МЭӨ 220 онд төр улсаа байгуулсан бидний эртний өвөг Хүннү нар хүн, мал тоолж, мод хэрчин тамдэглэж байсан тухай түүхийн судар бичигт тэмдэглэгдэн үлдсэн байна. Эртний Хүннү нараас үүдэлтэй цэргийн мянгат, зуут, аравтын зохион байгуулалтыг засаг захиргаа болон цэргийн зохион байгуулалт талаас нь манай эрдэмтэд, судлссчид өндөр үнэлсэн байдаг. Цэргийн энэхүү зохион байгуулалт нь юуны өмөн их цэргийг тоолох ажлыг хялбархан болгож, богинхон хугацаанд цэрэг дайчлан хөдөлгөх боломжийг олгодог байжээ. Мөн монгол цэргийн энэхүү зохион байгуулалт нь овог аймаг бүрийг захирч байсан ноёд бүрээс хэдий хэмжээний цэрэг, мал уналга, ачилага дайчлан гаргах нөөц боломжтойг байнага мэдэж байх боломжийг олгож байжээ. Ерөнхийдөө энэхүү зохион байгуулалт нь Монголчуудийн хүчирхэг, цэргийн нэн уян хатан хөдөлгөөнтэй байх нөхцлийг бүрдүүлж, чадварыг хангасан нэг гол хүчин зүйл байсан байж мэдэх юм.
Алтан улс, Сүн улсын довтолгоонд Хятад улс өртөж зовж байсан 1122 оны Монгол Улс 50 мянган цэрэг илгээж байсныг Хятад улс түүхэнд бичсэн байна. Энэ нь Чингэс хаанаас өмнө Монголчууд цэргийн энэхүү зохион байгуулалтын хэлбэрийг чадварлаг эзэмшиж байсныг харуулдаг.
Чингэс хаан 1189 онд хамаг монголын хаан болоод харъяат ардаа эртний уламжлалаар мянгалан хуваасан байна. 1206 онд Чингэс Нэгдсэн улсын хаанд өргөмжлөгдсөнөөр дараах бүх эсгий туургатныг 95 мянгат болгож хуваасан гэж түүхэнд тэмдэглэгджээ.
Түүхийн эх сурвалжуудаас үзэхэд статистик бүртгэл, ажиглалт зөвхөн цэргийн зориулалтаар төдийгүй албан татвар авах зорилгод өргөн ашиглагддаг байжээ. Монголд аялсан Ромын лам Марко Поло Морь, гүү, тэмээ, шар, үнээ, зэрэг малтай язгууртан, ноёд ба бусад хүмүүс цөм хувьдаа ийм, тамга хэрэглэдэг байсан гэжээ. Зарилгийг дагсан Хундан ноёны албаны малын хэрэгцээг нөхөхөөр Солонгосоос 8 толгой үхэр авч ирээд устай газар дасаагүй хэмээн цөмийг нь албат нарын 3 настай үхрээр сольж, албаны дансанд оруулан тоолсон гэж түүхэнд тэмдэглэгджээ. 1326 онд албны адуун сүргийг тоолж дансыг шинэчилжээ. Дээрх мэдээ баримтаас үзэхэд тэр үед Монгол улсад албны мал сүргийг тогтмол тоолж, данс бүртгэл хөтлөж, маш нарийн харж хамгаалдаг байсан нь тодорхой байна.
Түүх сонирхож үзэхэд Монголчууд эртнээс хүн амаа тоолдог уламжлалтай байжээ. 1247оны өвөл Чингис хааны удам Гүег хаан монголд хүн амын тооллого явуулсан байна. Энэхүү тооллого нь албан татварыг журхмлах, цэрэг татахыг цэгцлэх зорилогтой байжээ. Гүег хааны дараа хаан ширээнд суусан Мөнх хаан (Хувилай болон Хүлүгү хааны ах) 1251 онд улсын сан хөмөргөө нэмэгдүүлэх зорилгоор мөн хүн амын тооллого явуулж байжээ.
XII зуунд хүчирхэг төр улсыг байгуулсан Монголчууд Бат хааны үед байлдан дагуулсан Орос орны хүн амыг тоолж, түүндээ үндэслэн албан татвар ноогдуулж байсан тухай Оросын түүхийн сурвалж бичгүүдэд тэмдгэлсэн байдаг. 1257 онд Алтан ордын хан элч зарж Оросын Новогород хотыг дагаар орохыг шаардсанд тус хотын ядуус эсэргүүцсэн босож, элчийг хотдоо оруулсангүй. Гэвч Алтан ордныхон цэрэг илгээж, бослогыг дараад иргэдээс алба татах, хүн амын тооллого явуулахаар шийджээ. Хотын сурвалжит язгууртнууд Монгол түмэнтэй нэгдэн тооллого явуулахад нь туслан албан татварыг жирийн ард олонд ногдуулахаар өөрсдөө хөрөнгө үлджээ гэж түүхэнд тэмдэглэгдсэн байна.  
1918 онд тэр үеийн гадаад Монголд хүн ам, малын тооллого явуулж байсан бол 1922 онд Богд хаант Монгол Улсад явуулсан хү нь, малын тооллогод Оросын эрдэмтэд зөвлөхөөр оролцсон байдаг. 1922 онд бүх аймгийн тарианы газрыг бүртгэж, тариа тарих, өвс хадах газарыг гадаадын хүмүүст ямар журмаар түрээслэж байсныг судалж байв. 1921 онд Монгол оронд ардын хувьсгал ялсан анхны өдрүүдээс эхлэн ардын төр бүртгэл, статистикийн албыг зохион байгуулахыг нэн чухал зорилго болгож, хүн ам, хөрөнгө, мал тооллого явуулах, улсын чухал бүртгэл мэдээлэл, боловсруулан нэвтрүүлэх талаар холбогдох шийдвэрийг гаргаж байв. Манай улс 1924 оны анхдугаар Үндсэн хуулиндаа Улсын аливаа тоо бүртгэх явдлыг тогтоохыг хуульчилж өгсөн түүхэн уг сурвалжтай бөгөөд 1924 онд хуралдсан Улын Анхдугаар Их Хурлын тогтоолд тус Улсын бүх тоог бүртгэх явдал маш нарийн чухал болох одоо мөнхүү яамнаа тоо бүртгэх хэлтэс байгуулж уг хэргийг эрхлүүлэн явуулваас зохимой хэмээн зааж, 1924 оны 11-р сарын 11-ий өдөр тэр үеийн Дотоод яамны бүтэц анх удаа Тоо бүртгэлийн хэлтсийг 6 орон тоотойгоор байгуулснаар орчин цагийн статистикийн албаны үндэс суурь тавигдсан байна.
Статистикийн байгууллагын үндсэн ажил нь хүн амын болон мал тооллого бүртгэлийг орон даяар зохион байгуулж, төвлөрүүлэн явуулахаас эхэлжээ. 1940-өөд оноос улс ардын аж ахуйг төлөвлөгөөтэй хөгжүүлэх болсонтой уялдуулан 1941 онд Сайд нарын зөвлөлийн дэргэд төлөвлөгөө, тоо бүртгэл, хянан шалгах газар байгуулснаар бүртгэл, статистик нь улсын хяналт шалгалт, төлөвлөгөөний ажилтай улам нягт уялдах болжээ. Энэ үеээс статистикийн албаны өмнө улсын төлөвлөгөөний биелэлтийн явцад байнгын хяналт тавих үндсэн нэг үүрэг шинээр тавигдаж, улс ардын аж ахуй төлөвлөгөөтэйгөөр удирданхөтлөх чухал хэрэглүүр болсон байна. 1948 оноос улс орон хэтийн төлөвлөгөөтэйгөөр хөгжих болсноос улсын төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, түүнд тулгуурлан хийх тооцоо, судалгааны ажлын чанарыг сайжруулах асуудал улам хурцаар тавигджээ. 1958 оны 4-р сард Улсын төлөвлөгөөний комиссын тоо бүртгэлийн хэлтсийг БНМАУ-ын төлөвлөгөөний комиссын дэргэд Улсын тоо бүртгэлийн газар болгон өргөтгөж, аймгийн төлөвлөгөөний комисс орон нутгийн тоо бүртгэлийн ажил хариуцсан хоёр тоо бүртгэгчтэйгээр зохион байгуулжээ.
1960 оноос Монголын статистикийн хөгжлийн түүхэнд шинэ үе эхэлсэн юм. Тус оронд статистик бүртгэлийн ажлыг нэгдмэл зарчим, аргачилсан зохион байгуулалтын үндэсн дээр төвлөрсөн удирдлагаар хангах улсын төв байгууллага болох БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Тоо бүртгэлийн төв газрыг 1960 оны 4-р сард байгуулж, улмаар аймаг, хотод статистикийн товчоодыг байгуулж, суманд бүртгэлийн ажил хариуцсан орлогч дарга нарыг ажиллуулсан нь улс, орон нутгийн түвшинд статистикийн албаны улсын нэгдсэн тогтолцоог бий болгосон. 1960 оны эхэн үеэс хөдөө аж ахуй нэгдэл, үйлдвэр, аж ахуй газруудын анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн маягт, аргачлалыг шинчлэн нэг мөр болгон нэвтрүүлсэн нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааны эдийн засгийн үр дүнг тодорхойлох чухал нөхцөл болсон. 1964 оны 3-р сараас Тоо бүртгэлийн төв газрыг Сайд нарын Зөвлөлын дэргэдэх Статистикийн  төв газар гэж нэрлэх болжээ.
Статистикийн төв газар эдийн засгийн үзүүлэлтүүдийг тодорхойлох, нийгмийн нийт болон цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээ, хуримтлал, үндэсний орлогын хуваарилалт, дахин хуваарилалт, эцсийн ашиглалтын баланс, улс ардын аж ахуй үндсэн фонд, түлш эрчим хүчний болон бусад материалын баланс зохиох ажлыг хийж эхэлсэн байна.
1961 онд БНМАУ-ын Бүртгэлийн анхны машинт товчоог  Статистикийн төв газрын дэргэд байгуулж, 1962 онд анхны табулятор машин суурилуулан, 1963 онд Бүртгэлийн машинт товчоог станц болгон өргөтгөн зохион байгуулсан. 1971 онд Монгол улсын анхны тооцоолон бодох төвийг байгуулсан, 1974 онд Минск-32 машин,1979 онд ЕC-1040 маркийн тооцоолох машин суурилуулжээ. Уг төвийг 1986 онд EC-1045 маркийн тооцоолох машинаар өргөтгөн тоноглосон байна.
Монгол Улс 1990 оноос зах зээл эдийн засгийн харилцаанд шилжилт хийж, 1992 оноос олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын гишүүн болсноор өөрийн орны талаарх статистик мэдээллийг олон улсын нийтлэг жишиг, арагчлалаар гаргаж байх шаардлага зүй ёсоор тавигдсан. Дотооддоо ч олон улсын статистикийн стандаотыг нэдвүүлж. Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд тохирсон статистикийн арга зүйг хэрэглэх, олон улын түвшинд өөрийн орны үзүүлэлтүүдийг зэрэгцүүлэх шаардлага гарсан.
Хуучин социалист системийн улс орнуудын статистикийн арга зүйн гол цөм нь улс ардын аж ахуйн балансын систем байсан билээ. Энэхүү систем нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн нөхцөлт тохирон, зах зээл хөгжисөн орнуудад үндэсны тооцооны системээс зарчмын ялгаатай байсан.
1990 оноос манай орон эдийн засгийн шинэ харилцаанд шилжиснээр өмч хувьчлал эрчимтэй явагдаж, өмчийн орон хэлбэрийн аж ахуй нэгж олноор бий болсноор статистикийн мэдээллийг цуглуулж байсан өмнөх аргийг хэрэглэх боломжгүй болж, ихэвчлэн, түүвэр судалгаа, нэг удаагын тооллого явуулах, төлөөлөх чадвартай нэгжийг сонгож мэдээлэлд хамруулах зэрэг статистикийн шинжлэх ухааны бусад олон аргуудыг хэрэглэх шаардлагтай болсон.
Эл байдлыг харгалзан монгол улсын засгийн газар 1991 оны 03 сарын 2 ны өдрийн 71-р тогтоолоор үндэсны тооцооны систем шилжих шийдвэрийг гаргасан. 1994 онд “статистикийн тухай ” Монгол Улсын хуулийг Улсын их хурал баталж уг хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн Засгийн газрын 94-р тогтоол 1994 оны 5-р сард гарсан бөгөөд энэхүү тогтоол нь олон улсын статистикийн стандртад шилжих хөтөлбөрийг баталж хэрэгжүүлсэн.
1990 оноос статистикийн мэдээллийг цуглуулах, түүнд судалгаа дүгнэлт хийх, арагчлал, ангиллыг олон улсын нийтлэг  жишигт тохируулан боловсронгуй болгох талаар ихээхэн ажил хийгдэж, амжилт олж байна. Дотоодын  нийт бүтээгдэхүүнийг оны болон зэрэгцүүлэх үнээр олон улсын нийтлэг ангилал,аргачлалын дагуу тооцох, үндэсний тооцооны дансуудыг байгуулах ажил хийгдлээ. 1995,1998 онуудад амьжиргааны түвшиний, 1998 онд хүн амын нөхөн үржихүй эрүүл мэндийн зэрэг дэлхий төдий л томоохон түүвэр судалгаануудыг үндэсний статистикийн газрын орон нутгийн статистикчидийн оролцоотойгоор хийдэг болсон. 1999 оноос салбар хоорондын тэмцлийг шинж нөхцөлд анх удаа боловсруулсан. Монгол улс 1993 онд НҮБ-ын Ази, номхон далай орнуудын статистикийн институтын гишүүнээр илэссэн нь манай орны статистикийн хөгжилд чухал түлхэц болсон.
Улмаар статистикийн мэдээлэгч нарийн үүрэг хариуцлага, албан ёсны статистикийн мэдээлэлийн төв, засгийн байгууллагын оролцоог тодорхойлох, улс төрын шинэ тогтолцооны үед статистикийн албаны бие даасан байлдыг хангах, бүхэлдээ статистикийн үйл ажиллагааг зохицуулах эрхийн акт хэрэгтэй болсон.
Зах зээл хөгжсөн орнуудад статисткийн үйл ажиллагааг тусгай хуулиар зохицуулдаг нийтлэг жишгийн дагуу дээр дурьдичлан монгол улсад “статистикийн тухай” хуулийн төсөл боловсруулах ажилд 1991 оноос эхэлж, Улсын Их Хурал “статистикийн тухай” Монгол Улсын Хуулийг 1994 онд батлан мөрдүүлсэн нь статистикийн албаны үйл ажиллагааны хууль эрх зүйн орчинг бүрдүүлсэн чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон байна.
1997 онд уг хуулийг шинэчлэн найруулж 2004,2008 онуудад нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчилсэн,  “статистикийн тухай” монгол улсын хуулиар статистикийн ойл ажиллагаа нь дараах үндсэн зарчмуудад тулгуурладаг.
   Үүнд :
·        Албан ёсны статистикийн үйл ажиллагаа нь хараат бус, бие даасан байх 
·        Шинэжлэх ухааны үндэслэл нэгдмэл арга зүйтэй байх
·        Мэдээлэл үнэн, бодитой байх
·        Мэдээлэл шуурхай байх
·        Статистикийн мэдээлэл нь нийтэд хүртээмжтэй, хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд ил тод байх
·        Статистикийн үзүүлэлт арга зүй нь олон улсын статистикийн стандарт арга зүйтэй нийцсэн байх.
·        Статистикийн мэдээллийг бага зардлаар, мэдээлэгчид ачаалал багатай арга,хэлбэрээр цуглуулах зэрэг болно.
2006 онд Албан ёсны статистикийн хөгжүүлэх хөтөлбөрийг УИХ-аар батлав. 2008 онд Монгол улсын статистикийн салбарын хөгжлийн түүхэнд анх удаа “Хүн ам, орон нутаг, улсын тооллогын тухай” бие даасан хууль батлагдан хэрэгжих болсон. Монгол улс бүс нутгийнхаа хэмжээнд харьцангуй боломжийн төвшинд хөгжисөн бүртгэл, статистикийн тогтолцоотой улс орны тоонд зүй ёсоор ордог. Төрийн албан ёсны статистикийн алба байгуулагдсан түүхэн хугацаандаа 1935, 1944, 1950, 1956,1963, 1979,1989 болон 2000 онд тус тус хүн ам, орон сууцны тооллого явуулж, үр дүнг гаргасан. Хамгийн сүүлд хүн ам, орон сууцны ээлжит тооллого 2010 оны 11-р сарын 11-17 ны өдрүүдэд амжилттай явагдсан.  


                  
   
  




 

No comments:

Post a Comment