Thursday, April 16, 2015



Монгол улсад статистикийн шинжлэх ухаан, практикт үйл ажиллагаа хөгжсөн түүх
Эртний төр улсаа төвхнүүлж ирсэн, төрт ёсны нэн эртний баялаг уламжлалтай монголчуудын хувьд статистикийн практик үйл ажиллагаа өнө эртний улбаатай болох нь түүхийн эх сурвалжуудаар нотлогдсоор байна. МЭӨ 220 онд төр улсаа байгуулсан бидний эртний өвөг Хүннү нар хүн, мал тоолж, мод хэрчин тамдэглэж байсан тухай түүхийн судар бичигт тэмдэглэгдэн үлдсэн байна. Эртний Хүннү нараас үүдэлтэй цэргийн мянгат, зуут, аравтын зохион байгуулалтыг засаг захиргаа болон цэргийн зохион байгуулалт талаас нь манай эрдэмтэд, судлссчид өндөр үнэлсэн байдаг. Цэргийн энэхүү зохион байгуулалт нь юуны өмөн их цэргийг тоолох ажлыг хялбархан болгож, богинхон хугацаанд цэрэг дайчлан хөдөлгөх боломжийг олгодог байжээ. Мөн монгол цэргийн энэхүү зохион байгуулалт нь овог аймаг бүрийг захирч байсан ноёд бүрээс хэдий хэмжээний цэрэг, мал уналга, ачилага дайчлан гаргах нөөц боломжтойг байнага мэдэж байх боломжийг олгож байжээ. Ерөнхийдөө энэхүү зохион байгуулалт нь Монголчуудийн хүчирхэг, цэргийн нэн уян хатан хөдөлгөөнтэй байх нөхцлийг бүрдүүлж, чадварыг хангасан нэг гол хүчин зүйл байсан байж мэдэх юм.
Алтан улс, Сүн улсын довтолгоонд Хятад улс өртөж зовж байсан 1122 оны Монгол Улс 50 мянган цэрэг илгээж байсныг Хятад улс түүхэнд бичсэн байна. Энэ нь Чингэс хаанаас өмнө Монголчууд цэргийн энэхүү зохион байгуулалтын хэлбэрийг чадварлаг эзэмшиж байсныг харуулдаг.
Чингэс хаан 1189 онд хамаг монголын хаан болоод харъяат ардаа эртний уламжлалаар мянгалан хуваасан байна. 1206 онд Чингэс Нэгдсэн улсын хаанд өргөмжлөгдсөнөөр дараах бүх эсгий туургатныг 95 мянгат болгож хуваасан гэж түүхэнд тэмдэглэгджээ.
Түүхийн эх сурвалжуудаас үзэхэд статистик бүртгэл, ажиглалт зөвхөн цэргийн зориулалтаар төдийгүй албан татвар авах зорилгод өргөн ашиглагддаг байжээ. Монголд аялсан Ромын лам Марко Поло Морь, гүү, тэмээ, шар, үнээ, зэрэг малтай язгууртан, ноёд ба бусад хүмүүс цөм хувьдаа ийм, тамга хэрэглэдэг байсан гэжээ. Зарилгийг дагсан Хундан ноёны албаны малын хэрэгцээг нөхөхөөр Солонгосоос 8 толгой үхэр авч ирээд устай газар дасаагүй хэмээн цөмийг нь албат нарын 3 настай үхрээр сольж, албаны дансанд оруулан тоолсон гэж түүхэнд тэмдэглэгджээ. 1326 онд албны адуун сүргийг тоолж дансыг шинэчилжээ. Дээрх мэдээ баримтаас үзэхэд тэр үед Монгол улсад албны мал сүргийг тогтмол тоолж, данс бүртгэл хөтлөж, маш нарийн харж хамгаалдаг байсан нь тодорхой байна.
Түүх сонирхож үзэхэд Монголчууд эртнээс хүн амаа тоолдог уламжлалтай байжээ. 1247оны өвөл Чингис хааны удам Гүег хаан монголд хүн амын тооллого явуулсан байна. Энэхүү тооллого нь албан татварыг журхмлах, цэрэг татахыг цэгцлэх зорилогтой байжээ. Гүег хааны дараа хаан ширээнд суусан Мөнх хаан (Хувилай болон Хүлүгү хааны ах) 1251 онд улсын сан хөмөргөө нэмэгдүүлэх зорилгоор мөн хүн амын тооллого явуулж байжээ.
XII зуунд хүчирхэг төр улсыг байгуулсан Монголчууд Бат хааны үед байлдан дагуулсан Орос орны хүн амыг тоолж, түүндээ үндэслэн албан татвар ноогдуулж байсан тухай Оросын түүхийн сурвалж бичгүүдэд тэмдгэлсэн байдаг. 1257 онд Алтан ордын хан элч зарж Оросын Новогород хотыг дагаар орохыг шаардсанд тус хотын ядуус эсэргүүцсэн босож, элчийг хотдоо оруулсангүй. Гэвч Алтан ордныхон цэрэг илгээж, бослогыг дараад иргэдээс алба татах, хүн амын тооллого явуулахаар шийджээ. Хотын сурвалжит язгууртнууд Монгол түмэнтэй нэгдэн тооллого явуулахад нь туслан албан татварыг жирийн ард олонд ногдуулахаар өөрсдөө хөрөнгө үлджээ гэж түүхэнд тэмдэглэгдсэн байна.  
1918 онд тэр үеийн гадаад Монголд хүн ам, малын тооллого явуулж байсан бол 1922 онд Богд хаант Монгол Улсад явуулсан хү нь, малын тооллогод Оросын эрдэмтэд зөвлөхөөр оролцсон байдаг. 1922 онд бүх аймгийн тарианы газрыг бүртгэж, тариа тарих, өвс хадах газарыг гадаадын хүмүүст ямар журмаар түрээслэж байсныг судалж байв. 1921 онд Монгол оронд ардын хувьсгал ялсан анхны өдрүүдээс эхлэн ардын төр бүртгэл, статистикийн албыг зохион байгуулахыг нэн чухал зорилго болгож, хүн ам, хөрөнгө, мал тооллого явуулах, улсын чухал бүртгэл мэдээлэл, боловсруулан нэвтрүүлэх талаар холбогдох шийдвэрийг гаргаж байв. Манай улс 1924 оны анхдугаар Үндсэн хуулиндаа Улсын аливаа тоо бүртгэх явдлыг тогтоохыг хуульчилж өгсөн түүхэн уг сурвалжтай бөгөөд 1924 онд хуралдсан Улын Анхдугаар Их Хурлын тогтоолд тус Улсын бүх тоог бүртгэх явдал маш нарийн чухал болох одоо мөнхүү яамнаа тоо бүртгэх хэлтэс байгуулж уг хэргийг эрхлүүлэн явуулваас зохимой хэмээн зааж, 1924 оны 11-р сарын 11-ий өдөр тэр үеийн Дотоод яамны бүтэц анх удаа Тоо бүртгэлийн хэлтсийг 6 орон тоотойгоор байгуулснаар орчин цагийн статистикийн албаны үндэс суурь тавигдсан байна.
Статистикийн байгууллагын үндсэн ажил нь хүн амын болон мал тооллого бүртгэлийг орон даяар зохион байгуулж, төвлөрүүлэн явуулахаас эхэлжээ. 1940-өөд оноос улс ардын аж ахуйг төлөвлөгөөтэй хөгжүүлэх болсонтой уялдуулан 1941 онд Сайд нарын зөвлөлийн дэргэд төлөвлөгөө, тоо бүртгэл, хянан шалгах газар байгуулснаар бүртгэл, статистик нь улсын хяналт шалгалт, төлөвлөгөөний ажилтай улам нягт уялдах болжээ. Энэ үеээс статистикийн албаны өмнө улсын төлөвлөгөөний биелэлтийн явцад байнгын хяналт тавих үндсэн нэг үүрэг шинээр тавигдаж, улс ардын аж ахуй төлөвлөгөөтэйгөөр удирданхөтлөх чухал хэрэглүүр болсон байна. 1948 оноос улс орон хэтийн төлөвлөгөөтэйгөөр хөгжих болсноос улсын төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, түүнд тулгуурлан хийх тооцоо, судалгааны ажлын чанарыг сайжруулах асуудал улам хурцаар тавигджээ. 1958 оны 4-р сард Улсын төлөвлөгөөний комиссын тоо бүртгэлийн хэлтсийг БНМАУ-ын төлөвлөгөөний комиссын дэргэд Улсын тоо бүртгэлийн газар болгон өргөтгөж, аймгийн төлөвлөгөөний комисс орон нутгийн тоо бүртгэлийн ажил хариуцсан хоёр тоо бүртгэгчтэйгээр зохион байгуулжээ.
1960 оноос Монголын статистикийн хөгжлийн түүхэнд шинэ үе эхэлсэн юм. Тус оронд статистик бүртгэлийн ажлыг нэгдмэл зарчим, аргачилсан зохион байгуулалтын үндэсн дээр төвлөрсөн удирдлагаар хангах улсын төв байгууллага болох БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Тоо бүртгэлийн төв газрыг 1960 оны 4-р сард байгуулж, улмаар аймаг, хотод статистикийн товчоодыг байгуулж, суманд бүртгэлийн ажил хариуцсан орлогч дарга нарыг ажиллуулсан нь улс, орон нутгийн түвшинд статистикийн албаны улсын нэгдсэн тогтолцоог бий болгосон. 1960 оны эхэн үеэс хөдөө аж ахуй нэгдэл, үйлдвэр, аж ахуй газруудын анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн маягт, аргачлалыг шинчлэн нэг мөр болгон нэвтрүүлсэн нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааны эдийн засгийн үр дүнг тодорхойлох чухал нөхцөл болсон. 1964 оны 3-р сараас Тоо бүртгэлийн төв газрыг Сайд нарын Зөвлөлын дэргэдэх Статистикийн  төв газар гэж нэрлэх болжээ.
Статистикийн төв газар эдийн засгийн үзүүлэлтүүдийг тодорхойлох, нийгмийн нийт болон цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээ, хуримтлал, үндэсний орлогын хуваарилалт, дахин хуваарилалт, эцсийн ашиглалтын баланс, улс ардын аж ахуй үндсэн фонд, түлш эрчим хүчний болон бусад материалын баланс зохиох ажлыг хийж эхэлсэн байна.
1961 онд БНМАУ-ын Бүртгэлийн анхны машинт товчоог  Статистикийн төв газрын дэргэд байгуулж, 1962 онд анхны табулятор машин суурилуулан, 1963 онд Бүртгэлийн машинт товчоог станц болгон өргөтгөн зохион байгуулсан. 1971 онд Монгол улсын анхны тооцоолон бодох төвийг байгуулсан, 1974 онд Минск-32 машин,1979 онд ЕC-1040 маркийн тооцоолох машин суурилуулжээ. Уг төвийг 1986 онд EC-1045 маркийн тооцоолох машинаар өргөтгөн тоноглосон байна.
Монгол Улс 1990 оноос зах зээл эдийн засгийн харилцаанд шилжилт хийж, 1992 оноос олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын гишүүн болсноор өөрийн орны талаарх статистик мэдээллийг олон улсын нийтлэг жишиг, арагчлалаар гаргаж байх шаардлага зүй ёсоор тавигдсан. Дотооддоо ч олон улсын статистикийн стандаотыг нэдвүүлж. Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд тохирсон статистикийн арга зүйг хэрэглэх, олон улын түвшинд өөрийн орны үзүүлэлтүүдийг зэрэгцүүлэх шаардлага гарсан.
Хуучин социалист системийн улс орнуудын статистикийн арга зүйн гол цөм нь улс ардын аж ахуйн балансын систем байсан билээ. Энэхүү систем нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн нөхцөлт тохирон, зах зээл хөгжисөн орнуудад үндэсны тооцооны системээс зарчмын ялгаатай байсан.
1990 оноос манай орон эдийн засгийн шинэ харилцаанд шилжиснээр өмч хувьчлал эрчимтэй явагдаж, өмчийн орон хэлбэрийн аж ахуй нэгж олноор бий болсноор статистикийн мэдээллийг цуглуулж байсан өмнөх аргийг хэрэглэх боломжгүй болж, ихэвчлэн, түүвэр судалгаа, нэг удаагын тооллого явуулах, төлөөлөх чадвартай нэгжийг сонгож мэдээлэлд хамруулах зэрэг статистикийн шинжлэх ухааны бусад олон аргуудыг хэрэглэх шаардлагтай болсон.
Эл байдлыг харгалзан монгол улсын засгийн газар 1991 оны 03 сарын 2 ны өдрийн 71-р тогтоолоор үндэсны тооцооны систем шилжих шийдвэрийг гаргасан. 1994 онд “статистикийн тухай ” Монгол Улсын хуулийг Улсын их хурал баталж уг хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн Засгийн газрын 94-р тогтоол 1994 оны 5-р сард гарсан бөгөөд энэхүү тогтоол нь олон улсын статистикийн стандртад шилжих хөтөлбөрийг баталж хэрэгжүүлсэн.
1990 оноос статистикийн мэдээллийг цуглуулах, түүнд судалгаа дүгнэлт хийх, арагчлал, ангиллыг олон улсын нийтлэг  жишигт тохируулан боловсронгуй болгох талаар ихээхэн ажил хийгдэж, амжилт олж байна. Дотоодын  нийт бүтээгдэхүүнийг оны болон зэрэгцүүлэх үнээр олон улсын нийтлэг ангилал,аргачлалын дагуу тооцох, үндэсний тооцооны дансуудыг байгуулах ажил хийгдлээ. 1995,1998 онуудад амьжиргааны түвшиний, 1998 онд хүн амын нөхөн үржихүй эрүүл мэндийн зэрэг дэлхий төдий л томоохон түүвэр судалгаануудыг үндэсний статистикийн газрын орон нутгийн статистикчидийн оролцоотойгоор хийдэг болсон. 1999 оноос салбар хоорондын тэмцлийг шинж нөхцөлд анх удаа боловсруулсан. Монгол улс 1993 онд НҮБ-ын Ази, номхон далай орнуудын статистикийн институтын гишүүнээр илэссэн нь манай орны статистикийн хөгжилд чухал түлхэц болсон.
Улмаар статистикийн мэдээлэгч нарийн үүрэг хариуцлага, албан ёсны статистикийн мэдээлэлийн төв, засгийн байгууллагын оролцоог тодорхойлох, улс төрын шинэ тогтолцооны үед статистикийн албаны бие даасан байлдыг хангах, бүхэлдээ статистикийн үйл ажиллагааг зохицуулах эрхийн акт хэрэгтэй болсон.
Зах зээл хөгжсөн орнуудад статисткийн үйл ажиллагааг тусгай хуулиар зохицуулдаг нийтлэг жишгийн дагуу дээр дурьдичлан монгол улсад “статистикийн тухай” хуулийн төсөл боловсруулах ажилд 1991 оноос эхэлж, Улсын Их Хурал “статистикийн тухай” Монгол Улсын Хуулийг 1994 онд батлан мөрдүүлсэн нь статистикийн албаны үйл ажиллагааны хууль эрх зүйн орчинг бүрдүүлсэн чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон байна.
1997 онд уг хуулийг шинэчлэн найруулж 2004,2008 онуудад нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчилсэн,  “статистикийн тухай” монгол улсын хуулиар статистикийн ойл ажиллагаа нь дараах үндсэн зарчмуудад тулгуурладаг.
   Үүнд :
·        Албан ёсны статистикийн үйл ажиллагаа нь хараат бус, бие даасан байх 
·        Шинэжлэх ухааны үндэслэл нэгдмэл арга зүйтэй байх
·        Мэдээлэл үнэн, бодитой байх
·        Мэдээлэл шуурхай байх
·        Статистикийн мэдээлэл нь нийтэд хүртээмжтэй, хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд ил тод байх
·        Статистикийн үзүүлэлт арга зүй нь олон улсын статистикийн стандарт арга зүйтэй нийцсэн байх.
·        Статистикийн мэдээллийг бага зардлаар, мэдээлэгчид ачаалал багатай арга,хэлбэрээр цуглуулах зэрэг болно.
2006 онд Албан ёсны статистикийн хөгжүүлэх хөтөлбөрийг УИХ-аар батлав. 2008 онд Монгол улсын статистикийн салбарын хөгжлийн түүхэнд анх удаа “Хүн ам, орон нутаг, улсын тооллогын тухай” бие даасан хууль батлагдан хэрэгжих болсон. Монгол улс бүс нутгийнхаа хэмжээнд харьцангуй боломжийн төвшинд хөгжисөн бүртгэл, статистикийн тогтолцоотой улс орны тоонд зүй ёсоор ордог. Төрийн албан ёсны статистикийн алба байгуулагдсан түүхэн хугацаандаа 1935, 1944, 1950, 1956,1963, 1979,1989 болон 2000 онд тус тус хүн ам, орон сууцны тооллого явуулж, үр дүнг гаргасан. Хамгийн сүүлд хүн ам, орон сууцны ээлжит тооллого 2010 оны 11-р сарын 11-17 ны өдрүүдэд амжилттай явагдсан.